Испанийн сөрөг хүчин эсэргүүцлийн жагсаал эхлүүлжээ

2025-12-01 24 0

Мадрид хотод арван мянга гаруй хүн Ням гаригт (2025.11.30) жагсаж , ерөнхий сайд Педро Санчез болон түүний зүүний үзэлтэй засгийн газрыг авлигад буруутгажээ. Мөн Санчез болон түүний засгийн газрыг огцорч, эрт сонгууль явуулахыг шаарджээ.

Жагсаалыг сөрөг хүчний удирдагч Альберто Нунез Фейжоогийн удирддаг консерватив Ардын Нам (PP) зохион байгуулсан.

Мөн жагсагчид Испанийн далбааг даллаж, “Одоо огцроорой!”, “Санчез, яв!”, “Мафи уу, ардчилал уу?” гэсэн бичигтэй уриа лоозон барьж байв. “”PP” намын мэдээлснээр, жагсаалд нийт 80 мянга гаруй хүн оролцсон гэж тооцоолсон бол Испанийн Дотоод хэргийн яам 40 мянга орчим гэж мэдэгджээ. Хамгийн сүүлд тус хотод зургадугаар сард мөн Санчезийг огцрохыг шаардсан жагсаал болсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус улсын Дээд шүүх тээврийн сайд асан Хосе Луис Абалос болон сайдын зөвлөх асан Колдо Гарсиаг шүүхийн өмнөх цагдан хорих ангид түр хорих шийдвэр гаргажээ.

Тухайн хоёр хүн “Covid-19”-ийн хөл хорионы үеэр хамгаалалтын маск хууль бусаар их хэмжээгээр худалдаж авсантай холбоотой авлигын хэрэгт буруутгагдсан юм. Абалос болон Гарсиа нар Санчезийн засгийн газарт ажиллаж байхдаа уг хэрэгт холбогдсон нь иргэдийн итгэлийг алдсан хэрэг болжээ. 2018 оноос хойш албан тушаал хашиж буй Санчес өөрийг нь болон засгийн газрыг тойрсон хууль эрх зүйн асуудлаас болж олон нийтийн өмнө удаа дараа уучлалт гуйсан. Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн бухимдлыг дарж чадахгүй байна.

Дараагийн парламентын сонгууль 2027 оны сүүлээр болох төлөвгүй байгаа ч сөрөг хүчин эрт санал хураалт явуулахыг шаардаж байна. “Испани улс бүхэлдээ авлигаас залхаж байна. Ийм их ялзрал, ийм их утгагүй зүйл хангалттай. Тэднийг явуулж, шинэ сонгууль зарла! Ингэснээр иргэд үг хэлж, санал өгч, шийдвэр гаргах боломжтой болно” гэж сөрөг хүчний удирдагч Фейжоо жагсаалын үеэр мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`