Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху таван жилийн өмнө авлигын хэрэгт буруутгагдаж, шүүх хурал үргэлжилсээр байгаа. Тэгвэл Ням гаригт (2025.11.30) тэрбээр видео мэдэгдэл хийж, ерөнхийлөгч Исаак Херцогоос өршөөл хүссэн тухай онцолжээ. Нетаньяху видео мэдэгдэлдээ, шүүх хурлыг нэн даруй зогсоохыг уриалж, өмгөөлөгч нар нь ерөнхийлөгч Херцогт хүсэлтийг илгээсэн болохыг дурдсан.
Мөн аюулгүй байдал, дипломат бодит байдлын үүднээс үндэсний эв нэгдэл шаардлагатай цаг үед шүүх хурлыг үргэлжлүүлэх нь ширүүн маргаан үүсгэж, хагарал үүсгэж байна гэж тайлбарлажээ.
Нетаньяху мөн ардчилсан сонгуулиар сонгогдож, ард түмний итгэлийг хүртэж, Израилийн ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах болсон гэж хэлсэн байна. Үүний дараа тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэл гаргаж, энэ бол чухал ач холбогдолтой онцгой хүсэлт гэж онцлон тэмдэглэсэн байв. Мөн “Ерөнхийлөгч хүсэлтийг хариуцлагатай, чин сэтгэлээсээ авч үзэх болно” гэж дурдсан байна.
Нетаньяхуг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улс төрийн амьдралаас нэн даруй гаралгүйгээр өршөөгдөж болохгүй гэж Израилийн сөрөг хүчний нам болон иргэний бүлэг эсэргүүцэж байна.
Мөн видео мэдэгдлийг мэдээллийн хэрэгслээр цацсан орон нутгийн компанид Нетаньяху туслалцаа үзүүлсэн гэж буруутгаж байна. Үүнээс гадна, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Херцогт захидал илгээж, Нетаньяхуг өршөөхийг шаардсан байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK


