Газын зурваст НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд зориулж 20 мянган цэргээ Индонез улс чөлөөлж байна. Үүнийг Индонезийн батлан хамгаалахын сайд Шафри Шамсуддин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, цэргийн бүрэлдэхүүн дайны хохирогчдод тусалж, Газын амьдралыг сэргээхэд шаардлагатай дэд бүтцийг сэргээх болно.
Ерөнхийлөгч Прабово Субианто есдүгээр сард болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр энх тайвны гэрээний хэрэгжилтийг хянахын тулд цэргийн хүч илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. “Бид НҮБ-д итгэдэг бөгөөд энх тайван, хамгаалалт шаардлагатай газарт үйлчлэх болно. Зөвхөн үгээр ч биш, мөн оролцоотойгоор” гэж тухайн үед Субианто хэлсэн байна.
Тэрбээр мөн энэхүү хүсэл эрмэлзэл нь зөвхөн Газа гэлтгүй, шаардлагатай бол Украин, Судан эсвэл Ливид туслахад бэлэн байгаагаа хэлсэн.
Цэргүүдийг хэзээ байрлуулах нь тодорхойгүй байна. НҮБ тэдний шаардлагыг тодорхой болгосны дараа Прабово байршуулах талаар эцсийн шийдвэр гаргах болно.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS


