Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл хотод шинээр баригдаж буй 139 сургууль, цэцэрлэгийн барилгаас Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгийн барилгыг онцолж байна. “Арвин өргөө констракшн” нэг зуны хугацаанд 2 давхар 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Мөн Чингэлтэй дүүрэг тендер зарлаж, тус цэцэрлэгийн зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгсэл, тохижилт, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 139 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаагаас өнөөдрийн байдлаар 32 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна. Он дуусахаас өмнө 5 сургууль, 5 цэцэрлэг, 4 бага сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2026 онд 82 сургууль, цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг ашиглалтад оруулна” гэлээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн ирэх жилүүдэд цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, сандал ширээг тохижуулахад асуудал гаргахгүй байх үүднээс нийслэлээс хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн шинэ барилгын жагсаалтыг Боловсролын яаманд хүргүүлж уялдаа холбоотой ажиллахаа хэллээ.


