Урлаг

Жүжигчин Б.Батзаяа: Эерэг гоё дүрүүдээс гадна сөрөг, адармаатай дүр бүтээхийг хүсэж байна

ОХУ-ын “Гэсэн ч би хайртай” олон ангит киноны орчуулгын хувилбар болох “Надад ирээгүй хайр” уран бүтээлд  “Заанаа” хэмээх дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батзаяа үзэгчдийн анхаарлын төвд байна. Түүнтэй тус уран бүтээлийнх нь дүрийнх нь тухай, мөн одоо ажиллаж байгаа жүжгийнх нь тухай ярилцлаа.

-“Надад ирээгүй хайр”-ын “Заанаа” дүр олны анхааралд байгаа. Бас үзэгчдээс багагүй шүүмжлэл хүртэж байна?

-“Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би телевизийн салбарт 20 орчим жил ажиллаж байна. Үндсэн мэргэжил маань кино, драмын жүжигчин. Телевизийн салбарт ажилладаг болохоор хүмүүс намайг сэтгүүлч гэж андуураад байдаг. Гэхдээ редактор, найруулагч, продюсерийн ажлуудыг ч хийж байсан. Сүүлийн жилүүдэд тайзны ард илүү түлхүү ажиллаж байсан ч энэ жил найруулагч маань “Ирээгүй хайр буюу гэсэн ч би хайртай” кинонд оролцох санал тавьсан. Тэр дундаа ‘Заанаа’ гэдэг дүр надад ирсэн. Энэ дүрийн талаар анхнаасаа мэддэг байсан учраас тоглох сонирхол төрсөн. Яагаад гэвэл тэр Бүжингийн амьдралд гэрэл гэгээ авчирдаг, гэхдээ төгсгөл нь харуусалтай. Тиймээс жүжигчний хувьд адармаатай, сэтгэл хөдлөл ихтэй дүрийг бүтээх нь сонирхолтой байсан.

“Үзэгчдийн итгэлийг хөсөрдүүлэхэд өөртөө ч дургүй хүрсэн” “Киноны 13-р анги гарснаас хойш хүмүүсийн хүлээлт огт эсрэгээр эргэсэн. Бүжингийн амьдралд гэрэл авчирч байгаа гэж итгэсэн хүн нь түүнийг хуурахад үзэгчдийн мэдрэмж шууд надад ирсэн. Чат, мессежээр ‘attack’ буюу сөрөг хандлага их ирж байгаа. Тэгэхээр энэ дүр үзэгчдийн сэтгэлд хүрсэн, зорилгоо биелүүлсэн байна гэсэн үг. Харин миний хувьд ч гэсэн Заанаадаа жоохон дургүй хүрч байгаа. Гэхдээ уучлаарай, үнэхээр зохиолоороо л тийм байсан шүү.

-Сөрөг хандлагад эмзэглэсэн үү?

-Маш олон хүн “чи арай ч дээ” гэж бичсэн. Гэхдээ энэ нь дүр үзэгчдийн сэтгэлд хүрсэн, зорилгоо биелүүлсэн гэсэн үг гэж ойлгож байгаа. Өөрийгөө шинэ түвшинд харуулах цаг ирсэн. 2008 онд ‘Зөрлөг’ кинонд тоглосноос хойш ‘Манлайгийн төрлийн’ дүрүүд их ирдэг болсон. Гэхдээ одоо өөр түвшинд өөрийгөө харуулмаар байна. Прокурор, цагдаа, эмч, багш гээд эерэг дүрүүдээс гадна сөрөг, адармаатай дүр бүтээхийг хүсэж байгаа. Одоо ‘Гайжин Монгол самурай’ нэртэй жүжигт тоглож байна.

-Дэлгэцийн уран бүтээлээс өөр теартын жүжигт тоглож байна шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

Энэ удаа би өөрөөсөө 20 гаруй насаар ах Дахиахара овгийн лорд Кентагийн дүрийг бүтээж байгаа. Энэ бол миний хувьд өөрийгөө сорих, чансаагаа шалгуулах том шалгуур. Жүжигчнийг шалгах хамгийн том талбар бол театр. Тиймээс би энэ уран бүтээлээр өөрийгөө хэд хэдэн шат ахиулж байгаа гэж бодож байна. Найруулагчдаасаа, хөдөлгөөний багийнхнаасаа, тулааны найруулагчаасаа маш их зүйл сурч байна.”

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %