Улс төр

О.Цогтгэрэл: Эрх баригч нам асуудалд үнэхээр хариуцлагагүй хандаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл өгсөн. Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өдрөөр биш цаг минутаар шийдвэр гаргах ёстой эрчим хүчний салбар хүлээлтийн байдалд байна. Төсвийн тодотгол оруулж ирж, тодорхой шийдвэр гаргах ёстой байтал сайд нар алга.

Хууль дүрмийн хүрээнд бол Ерөнхий сайд томилогдсон. Шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, түүнийг дагаад төсвийн тодотгол орж ирэх ёстой байх. Асар их ажил хүлээгдэж байна.

Гэтэл бид сүүлийн 2-3 хоногийн хүлээлтийн горимд өнгөрүүлж байна. Эрх баригч нам асуудалд үнэхээр хариуцлагагүй хандаж байна.

Ардчилсан намаас томилогдсон албан тушаалтныг яах вэ гэдэг асуудал байн байн гарч байна. Төрийн цомхон бай гэдэг хэр нь намаас томилогдсон албан тушаалтнуудыг халахгүй байх шаардлага тавиад, зөрчилдөөд байна гэж байна. Энэ бол тийм зөрчилтэй асуудал биш.

Бид төр цомхон байх ёстой гэдэг зарчим дээр хатуу байр суурьтай байдаг. Нөгөө талаас АН-аас томилогдсон гэж нэрлэж байгаа болохоос, тухайн албан тушаалтнууд Монголын төрд алба хашиж байгаагаас, МАН-д алба хашаагүй. Төрийн албаны хууль журмын дагуу шалгууртаа нийцээд ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголын төр цөөхөн, цомхон, чадварлаг хамгийн гол нь бүтээмжтэй, үш ашигтай байх ёстой.

АН-ын бүлэг өмнө нь цөөнх хэр нь эрх баригч юм шиг, хамтарсан Засгийн газрын хамтрагч байдлаар явж ирсэн. Одоо бол АН цөөнх ч гэсэн сөрөг хүчний маш тодорхой байр суурин дээр гарч ирж байна” гэв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %