Дэлхийд

И Жэ Мёнийн 40 мянган вонын цагийг “ерөнхийлөгчийн” хэмээн нэрлэжээ

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Жэ Мёнгийн уулзалтуудын үеэр зүүж яваа цаг нь E-Land компанийн OST брэндийн загвар юм. Албан ёсны үнэлгээ нь 59,900 вон боловч олон нийтийн анхааралд өртөхөөс өмнө онлайнаар ойролцоогоор 40,000 вонд худалдаалагдаж байжээ. Тус цаг олны анхаарлыг татсанаар хурдан зарагдаж дууссан тул OST брэндийн зүгээс онлайн жагсаалтаа “ерөнхийлөгчийн” гэж шинэчилж, долдугаар сарын эцсийн урьдчилсан захиалгыг авч эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн өвөрмөц бэлгэ тэмдгийн илэрхийлэл болсон зүйлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгч И Жэ Мёнийн Засгийн газар тусгайлан загварчилсан ерөнхийлөгчийн цагийг бэлгэнд өгдөг уламжлалыг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

Эдгээр цагнууд нь ихэвчлэн Цэнхэр ордны тамгатай байдаг бөгөөд өмнөх ерөнхийлөгч нарын үед нэр хүнд, улс төрийн нөлөө бүхий үнэ цэнтэй бэлэг болж ирсэн юм.

Энэ талаар И Жэ Мён “Олон санал дэвшүүлсэний эцэст бэлгэ тэмдэг болон утга учир хосолсон бэлэг хамгийн тохиромжтой гэж үзсэн. Тиймээс би хэмнэлттэй зардлаар ерөнхийлөгчийн цаг үйлдвэрлэх саналыг дэмжсэн. Бүгд Найрамдах Солонгос Улсыг төлөөлөх бэлгэ тэмдэг болохын хувьд бид энэ цагийг хүн бүрийн бахархахуйц бэлэг болгохын төлөө чамбай бэлтгэх болно. Хүлээж байгаарай” гэж ярьжээ.

Эх сурвалж:Korea times 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %