Н.НОМТОЙБАЯР: Засгийн газраа огцруулахын төлөө ажиллаж, урвалт шарвалт маш их байсан
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхдээ нэг зүйлийг удаа дараа хэлсэн “Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй, зөрчилтэйй байна” гэсэн. Тухайн зөрчил нь юу байсан юм бэ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Засгийн газрын кабинетын зарчим бол алдагдсан. Засгийн газраа огцруулахын төлөө ажиллаж, урвалт шарвалт маш их байсан. Ийм итгэл үнэмшилгүй байдал улс төрд газар авлаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар “Нэгдүгээрт, 2019 онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшиж байна гэж ойлгож байна. Улс орны нөхцөл байдал зөрчилтэй, гадаад орчин амаргүй байгаа үед намын нөхөд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэж байхад ухрах эрх байхгүй гэж бодсон. Тааламжтай үед урагшаа гарч, хэцүү үед хойшоо суух эрх бидэнд байхгүй. Байдал хүнд байгаа. Иймээс мерит зарчим, мэдлэг боловсрол, ажлын туршлага таарч байгаа учраас зүтгэ гэсэн. Үүнээс би хойш суугаагүй. Намын бага хурлын асуудлыг бол намын дарга биш учраас хариулах боломжгүй. Намын бага хурал дотооддоо нээлттэй болсон.


