ДэлхийдУрлаг

Дэлхийн хамгийн анхны хиймэл оюун ухааны найруулсан Гамлет мюзиклийн эргэн тойронд….

AI буюу хиймэл оюун ухаан зохиолыг нь бичиж, аяыг нь зохиосон мюзикл хоёр жилийн өмнө ердөө л төсөөлөл төдий байлаа. Харин өнөөдөр энэ нь бодит болсон ч тийм ч гайхмаар зүйл биш болжээ. Дэлхийн анхны хиймэл оюун ухаанаар бичигдэж, зохиогдож хүний оролцоотойгоор сайжруулсан мюзикл болох “Гамлетын дуу хоолой: Концерт” тавдугаар сарын 16-нд Сөүл хотод нээлтээ хийлээ.   Хамгийн сонирхолтой нь энэ мюзикль хиймэл оюун ухаан бичсэн мэт сонсогдоогүй төдий хэлээгүй л бол хэн ч AI-ийн бүтээл гэж мэдэхээргүй болжээ.

Шекспирийн хэдэн зууны түүхтэй бүтээлийг орчин үеийн уур амьсгалтай, хурц рок концерт хэлбэрээр шинэчлэн толилуулжээ. 80 минутын турш Гамлет сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган дуулж, үзэгчдэд хүргэж байна. Олон шинэ мюзиклийн нэгэн адил энэ бүтээл ч гэсэн үзэгчдэд таалагдахаар болжээ. Анхаарал татахуйц дижитал график, үзэгчидтэйгээ маш ойр тоглодог алдартай жүжигчид, 21 дуу бүхий тоглолт зэргээрээ онцлог аж. Гэвч бусад хүний бүтээсэн мюзиклүүдийн нэгэн адил сул талтай ойлгомжгүй илэрхийлэл, хэт жүжиглэсэн хэсгүүд ч бас байв.

 

Энэ талаар мюзиклын тайзны зураач, Emotional Theatre продакшныг үүсгэн байгуулагч О Пиль-Ён өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд хандан: “Багажаа олон байлгах нь цөөнөөс үргэлж дээр” хэмээн дипломат байдлаар хариулжээ. Түүний хувьд AI бол бүтээлийн явцад ашиглагдсан “багажны хайрцагт байсан нэг л багаж” аж.

“Emotional Theatre” шинэ технологийг идэвхтэйгээр бүтээлдээ шингээх зорилготой бөгөөд “Гамлетын дуу хоолой” нь тэдний “The Voice” цувралын анхны бүтээл юм. Уг цувралын хүрээнд тэд цаашид концерт хэлбэрийн нэг хүний мюзиклүүдийг тогтмол тавихаар төлөвлөжээ.

“Бид технологийг хэрхэн ашиглаж байгаа нь чухал. Одоо бол үүнийг ашиглах уу үгүй юу гэдэг маргаанаас хэтэрсэн цаг үе” хэмээн О Пиль-Ён хэлсэн юм.

AI-гаар бүтээгдсэн урлагийг тойрсон сөрөг хандлага байдгийг тэр мэддэг бөгөөд “Гамлетын дуу хоолой” бүтээл энэ технологийг бүтээлч үйл явцад үр дүнтэй ашиглаж болох сайн жишээ болж чадна гэдэгт найдаж байна. “Хэрвээ бид энэ талаар дурдаагүй бол үзэгчид AI оролцсон гэдгийг мэдэхгүй байх байсан. Гэсэн ч би үүнийг нээлттэй байлгаж, ил тод байдлыг эрхэмлэсэн. Энэ яг интернет шинээр гарч ирэх үеийнхтэй адил мэдрэмж төрүүлж байна. Эцэстээ бид зөв ашиглах ёстой. Энэ эхлэл цэг дээр би сайн жишээ үзүүлэхийг хүссэн” гэж тэрээр ярив.

Хиймэл оюун ухаан хүнийг орлох вий гэж айхаас илүүтэй хийж буй зүйлээ хамгийн сайнаараа үргэлжлүүлэн хийх нь чухал гэдгийг ч театрын найруулагч тодотгов.

 

“The Voice of Hamlet: The Concert” мюзикль зургадугаар сарын 28-ныг хүртэл Сөүлийн Үндэсний театрт тоглогдох юм байна.

 Эх сурвалж:Korea JoongAng Daily 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %