АНУ-ын Ерөнхийлөгчийн албанаас удахгүй буух Жо Байден холбооны шүүхээс цааз сонссон 40 хүнээс 37 хоригдлын ялыг бүх насаар нь хорих болгон хөнгөрүүллээ. Үлдсэн гурван хүний тухайд африк гаралтай 9 иргэнийг үзэн ядах сэдлээр хөнөөсөн Диланн Роуф, Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт үйлдсэн террорист Жохар Царнаев, еврейн сүмд халдлага үйлдэж 11 хүнийг хөнөөсөн Роберт Бауэрс нар байгаа юм. Өөрөөр хэлбэл терроризм болон үзэн ядах сэдэлтэйгээр үй олноор хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүдийн цаазыг хэвээр үлдээжээ.
Байдены шийдвэрээр цагдаа, цэргийн албан хаагчдын амийг хөнөөсөн, банк дээрэмдэхэд оролцсон, мансууруулах бодис наймаалсан хэргээр цаазаар авхуулах хүмүүс ийнхүү өршөөгдөж байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдон нэгдүгээр сарын 20-нд ажлаа авах Дональд Трамп холбооны хэмжээнд 17 жилийн туршид завсарлаад буй цаазын ял гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм.


