Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ. Төсөл 2024 оны 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 9-ний хооронд хэрэгжих юм.
Жайпур фут нь олон улсад хэрэгждэг хүмүүнлэгийн төсөл юм. Энэхүү төслийг 1975 онд сайн санаат хүмүүсийн тусламж, хандиваар эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон орны хөгжлийн бэрхшээлтэй 2.2 сая иргэнд хиймэл гар, хөл хийж өгчээ.



