БоловсролНийгэмОнцлох

Л.Энх-Амгалан: Гурван хичээл сургалтаас хасагдсан гэх мэдээлэл худал

Цахим олон нийтийн сүлжээнд УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИ гэх гурван хичээлийг сургалтын системээс хассан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Харин энэхүү асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг хийлээ.

Тэрээр “Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж, бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй. Доорх хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү. Хэвлэл, мэдээллийн байгууллага цуурхал тараагч. Сенсаац хөөгч байх ёсгүй” гэв.

Тэрээр, Бидний дараагийн хөтөлбөрт шилжих гээд байгаа гол шалтгаан бол Монгол хүүхдийн үзэж байгаа хичээлийн тоо их байна, ачаалал их байна, анги дэвших тусам суралцах сонирхол буурч байна гэдэг нь судалгаагаар гарчихсан шүү дээ.

 

Манай хөтөлбөрүүд их сонирхолгүй байгаа. Хичээлийн агуулга, чанар зэрэгт орчин цагийн технологи оруулсан байдал хангалтгүй байна. Тэгэхээр бид энэ жилийн 9 дүгээр сарын 1-ээс авхуулаад сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрөө шинэчилнэ. 2025 оноос дунд болон ахлах ангийн сурагчдын хичээлийн шинэчлэл хийгдэнэ.Өөрчлөгдөхгүй хичээлүүд нь байгалийн шинжлэх ухааны суурь хичээлүүд байх бол өмнө жил үзсэн хичээлийг дараа жил бататгах байдлаар ордог байдлыг болиулна. Мөн гуравдугаар ангиас эхлэн англи хэлний хичээл оруулж эхлэх тал дээр салбар яамнаас ажиллаж байна гэжээ

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %