БусадГоо сайханЗалуусын хөгжилдНийгэмОнцлохӨсвөр үеЭрүүл мэнд

Гэрийн нөхцөлд эрүүлээр үсээ ургуулах аргууд

1. Өндөгний маск.

Өндөг нь үс, хумс, арьсанд хэрэгтэй бүхий л тэжээллэг бодисыг өөртөө агуулдаг бөгөөд үсийг ургуулан эрүүлжүүлэх өндөр үр дүнтэй байдаг юм. Үүнд: 2 ширхэг өндөгний шарыг ялган авч түүн дээрээ 1 амны халбага ус, кокосны тос, эсвэл сүү хийгээд үс хуйхандаа жигд массажлан түрхэж өгөөрэй. Ойролцоогоор 1 цаг болгосны дараа угаахад таны үс өнгө орж, зөөлөрсөн байх болно.

2. Ногоон цай.

Бидний гэрт байж л байдаг, өдөр тутамдаа хэрэглэдэг ногоон цай эмчилгээний асар өндөр ач тустай болохыг та мэдэх үү? Үүний тулд хэрэглэдэг ногоон цайгаа халуун усанд хандлан цаг орчимтой байлгасны дараа түүгээр үсээ угаан массажлах хэрэгтэй. Үр дүнд нь үс маш хурдан ургах болно.

3. Үсээ унжуулах.

Үсээ хурдан хугацаанд ургуулах хамгийн энгийн арга бол унжуулах юм. Ингэснээр цусны эргэлт нэмэгдэж, үсний ургалтыг сайжруулдаг байна. Өдөрт 2-4 минут тогтмол үсээ унжуулан гараараа зөөлөн самнаж байгаарай.

4. Хуйхандаа иллэг хийх.

Энэ нь мөн л тархи болон хуйхны цусны эргэлтийг сайжруулж, тослогийг тэнцвэржүүлж өгдөг. Хуйхандаа ингэж тогтмол иллэг хийснээр үсний ургалт түргэсдэг аж.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %