Өвөрхангай аймгийн Богд сумын нутагтэнэ сарын 19-ний 01:13 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км, Баруунбаян-Улаа сумын төвөөс зүүн урд зүгт 60 км, Гучин-Ус сумын төвөөс баруун урд зүгт 77 км зайд болсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн мэдээлэв.


