Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Хуралдаанаар “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Уг тогтоолоор багш, ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Дээрх байдлаар тогтоосон цалингийн хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилэх аж. Ташрамд дурдахад боловсролын салбарт 93.5 мянган албан хаагч ажиллаж байна.


