Нийгэм

Баян-Өлгий аймгийн уул, усны казах нэрийг монгол нэршлээр нэрлэх тогтоолын төсөл өргөн барина

Өнөөдрийн /2025.12.24/ Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 319 уул, усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн нэрлэхээр шийдвэрлэлээ. Улмаар УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар болж байна. Ингэснээр газар, уул, усны түүхэн монгол нэршлийг дураараа солих, өөрчлөх асуудал цэгцрэхээр болж байна.

Эргэн сануулахад Баян-Өлгий аймагт газар орны нэр өөрчилсөн 14 албан тушаалтанд холбогдох хэрэг шүүхээр хүртэл орсон билээ. Гэм буруутайд тооцогдож, одоогоос жилийн өмнө ял сонссон. Тэд, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Сагсай, Дэлүү суманд шинээр баг байгуулсан. Үүнийг улсын бүртгэлд казах нэрээр бүртгүүлсэн байдаг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таванбогдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр өөрчилсөн гэж тухайн үед шүүх, прокуророос мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %