Сонирхолтой мэдээ

$140 мянган долларын гоо сайхны хагалгаа хийлгэсэн япон инфлюенсерийн амьдрал бүрэн өөрчлөгджээ 😍

Японы сошиал медиа од Хирасэ Айри (Hirase Airi) гадаад төрхөө бүрэн өөрчилж, мөрөөдлийн амьдралдаа хүрэхийн тулд 20 сая иен буюу 140 мянган доллар зарцуулсан гэдгээ олон нийтэд дэлгэжээ. Айри бүсгүйн хагалгааны өмнөх болон дараах зургуудыг харсан хүн хоёр өөр хүн гэж эндүүрэх нь гарцаагүй юм. Тэрээр хоёр сая гаруй дагагчтай болж, алдартай нэвтрүүлгүүдэд оролцон, тулааны тэмцээн дээр “ring girl” хүртэл хийж, хүсэж мөрөөдсөн амьдралаа авч яваа нэгэн аж. Айри өөрөө ч “Хэрвээ би энэ өөрчлөлтийг хийгээгүй бол өнөөдөр ийм амьдралтай байхгүй байсан” хэмээн ярьжээ.

Тэрээр бага наснаасаа л “царай муутай” хэмээн шоолуулж, үеийнхэндээ дээрэлхүүлдэг байсан бөгөөд энэ байдал өсвөр насанд нь ч үргэлжилжээ. “Нэг л өдөр мөнгөтэй болох юм бол заавал өөрийгөө өөрчилнө” гэсэн тангараг нь түүний амьдралын гол чиг баримжаа болсон гэжээ. Ахлах сургуулиа төгсөөд тогтмол өндөр орлоготой ажилд орох боломжгүй байсан охин хамгаалагч, нүүлгэлтийн ажилчин зэрэг хүнд хүчир ажлууд хийж, хэмнэлттэй амьдарч эхэлжээ. Ингэж байж эхний 10 сая иенээ цуглуулан, мэс заслын ширээнд анх удаа орсон байна.

Өнөөдөр тэрээр нийтдээ 20 сая иен буюу 140 мянган долларыг янз бүрийн гоо сайхны хагалгаанд зарцуулсан ч яг ямар ямар хагалгаа хийлгэсэнээ нэг бүрчлэн хэлэхэд бэрх. Учир нь өмнөх зургуудтайгаа харьцуулахад газар тэнгэр шиг өөрчлөгдөж яг л өөр хүн шиг болжээ. Мөн Айригийн хувьд энэ бүхэн зөвхөн гадаад төрхийг өөрчлөх бус амьдралыг нь  ч хүртэл 180 градус эргүүлсэн алхам болсон гэжээ. Тэрээр одоо алдартай телевизийн шоу “Hyena of Love”-д оролцож, сая сая дагагчтай болсон бөгөөд өөртөө итгэх итгэлгүй хүмүүст “хэтрүүлэхгүйгээр, зөв хэмжээнд нь гоо сайхны хагалгаа хийлгэвэл амьдралаа өөрчилж, өөртөө итгэлтэй болж, өөр мэдрэмжүүдийг авах болно” гэж зөвлөжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %