ОнцлохУлс төр

Баянхонгор аймгийн Засаг даргад Э.Энхбатыг нэр дэвшүүлэв

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдаан өчигдөр/2025.12.01/ болж, аймгийн Засаг даргаар Э.Энхбатыг ажиллуулахаар 35 төлөөлөгч 100 хувийн саналаар сонгожээ.

Э.Энхбат нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020-2025 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан бөгөөд аймгийн Засаг даргаар томилж ажиллуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжилжээ.

Тэрбээр МУИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн байна.

2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор, 2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан,

2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч, 2012 -2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар,  2016-2020 онд Чандмань-Баянхонгор ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан аж.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %