НийгэмОнцлохУлс төр

Х.НЯМБААТАР: Угаартсан 10 иргэний ар гэрийнхэнтэй уулзаад буцалтгүй тусламж үзүүлсэн

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө.

 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга “Манай нийслэл ямар дүлий юм бэ. Хүн намын бүлгээс таниас асуулга асуусан. Энэ асуултын хариуг яагаад өгөхгүй байгаа юм” гэжээ.

 

Үүний хариуд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Д.Гантулга төлөөлөгч 10 хүн нас барсан байхад нийслэл эмгэнэл илэрхийлэхгүй байна гэж байх шиг байна. Би үхлээр улс төр хийж шоуддаг хүн биш. Би арван иргэний ар гэрийнхэнтэй уулзаад буцалтгүй тусламж үзүүлсэн. Энийгээ би нэг ч телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар цацахыг хүсээгүй. Хүний амь эрсдэж байхад улс төрийн ашиг хонжоо олох шаардлага надад алга” гэлээ.

 

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга “Эмгэнэл илэрхийлнэ гэхэд шоу биш шүү дээ. Энэ бол хүн ёсны харилцаа шүү дээ. Юунд нь улс төр, шоу хийж байгаа гэж яриад байдаг юм бэ” гэв

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %