Зам мөстөж халтиргаа гулгаа үүссэн энэ нөхцөлд осол гэмтлээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.
2025 оны осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгаан:
• Уналт 39.7 хувь 67,863
• Амьгүй механик хүчинд өртөх 19.8 хувь 33,829
• Зам тээврийн осол 14.3 хувь 24,456
• Амьд механик хүчинд өртөх 8.7 хувь 14,835
• Хүчирхийлэл 7.9 хувь 13,500
2020-2024 онд нийт 106,599 зам тээврийн ослын шалтгаант өвчлөл бүртгэгдсэн байна.
Халтиргаатай замд машин жолоодох зөвлөмж:
• Замын халтиргаатай хэсэгт огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдад болон өөрт аюул, эрсдэл учруулж болзошгүй.
• Нойрмоглосон болон бие, сэтгэл зүйн байдал тогтворгүй үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
• Хамгаалалтын бүсээ тогтмол зүүж хэвших (зорчигч тус бүр хамгаалах бүсээ зүүх)
• Хүүхдийн нас, жинд тохирсон зориулалтын суудалд суулгах зорчих
• Явган хүний гарцтай газраар явахдаа хурдаа тохируулах
• Хол замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
• Тогтмол хугацаанд оношилгоо, үйлчилгээнд хамруулж байх
• Автомашины даац болон зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолооны ард суухгүй байх
• Шөнийн замд гэрлээ шилжүүлэх
• Жолооны эрхгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байхыг ГССҮТ-өөс тус тус зөвлөж байна.


