Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн томоохон хөдөлгөөн АНУ-ын хоёр дахь том хот Лос-Анжелест гурав дахь өдрөө үргэлжилж байна. Бямба гарагт хотын цагдаагийн алба жагсагчдыг хүчээр тараах гэж оролдсоны дараа ерөнхийлөгч Дональд Трамп холбооны цэргийн нөөц хүчийг Лос-Анжелест илгээх шийдвэр гаргажээ


