ДэлхийдНийгэмОнцлохУрлаг

Спортын гэрэл зурагчдын уралдаанд С.Энхжаргалын бүтээл ШИЛДЭГ 10-т багтжээ.

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS)-ны Sport Media Awards 2025 уралдааны гуравдугаар шатны дүн гарчээ.

Монголын фото сэтгүүлч Сугаржавын Энхжаргал Photography Portfolio (цуврал фото) ангилалд шилдэг 10-т багтаад байна. Удам залгасан спортын фоточ тэрбээр “Хүү төрвөл бөх болно” (If a son is born, he will be a wrestler…) нэртэй бүтээлээр энэ наадамд оролцож буй.

Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын наадмаар буулгасан бүтээлээ тус уралдаанд илгээжээ.

AIPS Sport Media Awards 2025 уралдаанд нийтдээ 130 орны 1,987 сэтгүүлч оролцож байгаа бөгөөд эхний гурван байрт шалгарсан тохиолдолд 5,000-3,000-2,000 ам.долларын шагналтай аж.

Шагналтнуудын нэр ирэх сарын 10-нд Швейцарын Лозанн хотноо тодрох юм. Уралдааны эцсийн дүн гарах хүртэл бүтээлийг олонд дэлгэхгүй гэнэ.

Эхний 10-т шалгарсан зурагчид.

  • David Gray (Australia), The Beauty of Sport – AFP
  • Adam Pretty (Australia), From the Deep – World Aquatics, World Records – Getty Images
  • Joe Wakefield (Canada), Mountain Bike Mastery – Pinkbike
  • Valéry Hache (France), Dakar 2025 – AFP
  • Loïc Venance (France), Tour de France 2025 – AFP
  • Enkhjargal Sugarjav (Mongolia), If a son is born, he will be a wrestler… – Enkhjargal Sugarjav
  • Adam Warzawa (Poland), Magic Champion – Polish Press Agency
  • Bartlomiej Zborowski (Poland), Heros – Polish Paralympic Committee
  • Andrej Isakovic (Serbia), Golden Athletes – Agence France-Presse
  • Hassan Wamwayi (Uganda), Rugby with a mix of deep emotions and unstoppable action – Twitter / X
  • Julian Finney (United Kingdom), Sport Portfolio – Getty Images

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %