Дэлхийд

Олон улсын эрчим хүчний агентлаг түлш хэмнэхийн тулд гэрээсээ ажиллаж, хурдаа хасахыг зөвлөж байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) Ираны дайнтай холбогдуулан үүсээд буй эрчим хүчний хямралын үед түлш хэмнэх зөвлөгөө гаргасан юм. Тодруулбал зам дээр явах хурдны дээд хязгаарыг бууруулж, ажилчид нэг машинд хамтдаа сууж, боломжтой бол гэрээсээ ажиллахыг “IEA” зөвлөсөн байна. Мөн томоохон хотуудад тогтсон бүсүүдэд машин нэвтрэх эрхийг хязгаарлан, дугаарын хязгаарлалт нэвтрүүлэхийг зөвлөсөн аж.

Ормузын хоолой хаагдсантай холбогдуулан дэлхийн зах зээл өдөрт 11 сая баррель газрын тос алдаж байгаа гэж “IEA” Фатих Бирол мэдэгдсэн. Үүний холбогдуулан гуравдугаар сарын 11-нд тус агентлагийн гишүүн орнууд 400 сая баррель газрын тос улсын нөөцөөсөө гаргах шийдвэр гаргасан юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн түүхэнд ийм их хэмжээний газрын тосыг нөөцөөс гарган хэрэглэсэн тохиолдол байхгүй. Фатих энэ долоо хоногт анхааруулга гаргахдаа дэлхий дахин маш ноцтой эрчим хүчний хямралын өмнө тулж ирээд байна гэсэн билээ.

“IEA”-ийн гаргасан арван зөвлөмж:

  1. Боломжтой бол шатахуун хэмнэхийн тулд гэрээсээ ажиллах.
  2. Түлшний хэрэглээг багасгахын тулд хурдны замын хурдны хязгаарыг 10 км/ц-аас багагүй хэмжээгээр бууруулах.
  3. Газрын тосны эрэлтийг бууруулахын тулд нийтийн тээврийн хэрэглээг дэмжих.
  4. Том хотуудад автомашины улсын дугаарын хязгаарлалтын системээр дамжуулан замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах.
  5. Автомашинаа дундаа ашиглах боломжийг нэмэгдүүлэх.
  6. Ачаа тээвэрлэлтийг оновчтой болгох болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангах замаар арилжааны тээврийн хэрэгслийг түлш хэмнэхээр, үр ашигтай жолоодохыг дэмжих.
  7. Шингэрүүлсэн шатдаг хийг хоол хийх зэрэг нэн шаардлагатай хэрэгцээнд нөөцлөхийн тулд тээврийн салбарын хэрэглээг хэмнэж, өөр тийш чиглүүлэх.
  8. Боломжтой бол агаарын тээврээр зорчихоос татгалзах.
  9. Шингэрүүлсэн шатдаг хийнээс хамааралтай байдлыг багасгахын тулд цахилгаан зуухаар хоол хийх болон бусад аргуудыг дэмжих.
  10. Шингэрүүлсэн шатдаг хийг хэмнэхийн тулд аж үйлдвэрийн байгууламжуудыг газрын тосны химийн өөр өөр түүхий эд рүү шилжихэд нь туслах.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %