ДэлхийдНийгэмОнцлохЭрүүл мэнд

Германы 62 настай иргэн ковидын эсрэг вакцинд 217 удаа хамрагджээ

Германы 62 настай иргэн ковидын эсрэг вакцинд 217 удаа хамрагджээ. Энэхүү хачирхалтай тохиолдлыг “The Lancet Infectious Diseases” сэтгүүл баримтжуулсан байна.

Тэрээр вакциныг 29 сарын хугацаанд худалдан авч, хувиараа хийлгэсэн байна. Магдебург хотын прокуророос 130 вакцины нотлох баримтыг цуглуулж, залилангийн хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй аж.

 

Харин Эрланген-Нюрнбергийн их сургуулийн судлаачид түүнтэй холбогдож, шинжилгээ өгөхийг урьсан байна.

 

Түүнээс цус, шүлсний дээж авч, түүний сүүлийн жилүүдэд хадгалагдаж байсан хөлдөөсөн цусны дээжийг ч шинжилжээ.

 

Тус сургуулийн доктор Шобер хэлэхдээ: “Бид эдгээр дээжийг ашиглан дархлааны систем вакцинжуулалтад хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг тодорхойлох боломжтой. Давтан тунгаар дархлааны системийг хэт идэвхжүүлэх нь зарим эсэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй. Гэхдээ 62 настай иргэнээс үүнийг нотлох баримт олдсонгүй. Ганц хүнд хийсэн туршилтын үр дүнгээс олон нийтэд зориулан зөвлөмж өгөх, дүгнэлт хийхэд хангалтгүй” гэсэн байна.

 

Өнөөдрийг хүртэлх судалгаанаас харахад гурван тунт вакцинжуулалт хамгийн тохиромжтой арга хэвээр байгааг судлаачид онцолжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %