Зуны аагим халуунд зайрмаг идэж сэрүүцэх шиг сайхан мэдрэмж үгүй ээ. Гэхдээ энэ зуны тухайд сэрүүцэх “өртөг” нэлээд өндөр гарах бололтой. Учир нь зайрмагны гол найрлагын нэг болох “coconut oil” буюу наргил модны тосны үнэ энэ онд огцом өсчээ. Цаашид эрэлт нийлүүлэлтээс давсан хэвээр байвал үнэ улам нэмэгдэх төлөвтэй айна.
Тавдугаар сарын эцсээр, энэ салбарын жишиг болсон Роттердамд хүргэгддэг Филиппиний наргил модны тосны бөөний үнэ тонн тутамд 2,800 ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Наргил модны тосны дэлхийн нийлүүлэлтийн гуравны хоёрийг хангадаг Индонез, Филиппинд цаг агаарын таагүй нөхцөл байдлаас бол үйлдвэрлэл буурч үүний улмаас зайрмагны үнэ өссөн байна.
Тухайлбал, Их Британийн RIFT бизнесийн зөвлөх компанийн дүн шинжилгээгээр, Их Британийн супермаркетын мөстэй чихэр, вафлитай зайрмагны үнэ тавдугаар сард 7.6 хувиар өссөн байна.
2024 онд 81 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан дэлхийн зайрмагны салбар одоо наргил модны тосны зах зээл дэх өөрчлөлтөд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Энэ зун зайрмагны үнэ өндөр хэвээр байх бөгөөд ирэх жил ч буурахгүй байх магадлалтай гэж ажиглагчид мэдэгдэв.
Эх сурвалж:Reuters


