Дэлхийд

“Артемис 2” даалгаврын хамгийн эгзэгтэй мөч нь дэлхийд газардах.

Түүхэн амжилт тогтоосон “Артемис 2” даалгаврын сансрын нисгэгчид хэд хэдэн эгзэгтэй мөчийг давсан. Гэхдээ хамгийн эрсдэлтэй мөч нь хараахан болоогүй байна. Тэр эгзэгтэй мөч нь дэлхийн агаар мандалд нэвтрэн, газардах юм. Сансрын нисгэгчдийн сууж явж буй Orion хөлөг манай гарагийн агаар мандалд нэвтрэхдээ дууны хурднаас 30 дахин хурдтай нисэж орж ирнэ. Үүний улмаас Orion хөлгийн гадна хэсэг цельсийн 2760 хэм хүртэл хална.

Сансраас буцаж агаар мандалд нэвтрэх нь хамгийн аюултай үе шат гэж тооцогддог. Үүн дээр нэмэгдээд Orion хөлгийн дулааны хамгаалалт асуудалтай агаар мандалд нэвтэрнэ. Энэ асуудал “Артемис 1” даалгавраар илэрсэн учир НАСА энэ удаа Orion хөлгийг хяналттай агаар мандал руу нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. “Артемис 1” даалгаврын үеэр Orion хөлөг сарыг тойрч ирээд, дэлхийн агаар мандалд нэвтрэн аюулгүй газардаж чадсан. Гэхдээ дулааны хамгаалалтад нь гэмтэл учирсан байжээ.

“Артемис 2” даалгаврын Orion хөлгийн дулааны хамгаалалт нь “Артемис 1”-ийнхтэй бараг адилхан. Гэхдээ НАСА хөлөг агаар мандалд нэвтрэх стратегид өөрчлөлт оруулсан тул сансрын нисгэгчдийг аюулгүй буулгаж чадна гэж мэдэгдсэн байна. Нисгэгчид Улаанбаатарын цагаар бямба гарагийн /2026.04.11/ 08:07 минутад газардах төлөвтэй байгаа юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %