Мөсөн хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий эхний тоглолтууд “Мөсөн Өргөө” ордонд өнөөдөр боллоо.
Монгол Улсын шигшээ баг Кувейт улсын шигшээ багийг 8:0 онооны харьцаатайгаар хожсоноор хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Манай багийн 11 дугаартай тамирчин Мишигсүрэнгийн Чинзолбоо гурван гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулав.
Харин Филиппин улсын шигшээ баг Индонез улсын шигшээ багийг 14:0 харьцаатайгаар хожсоноор дөрөвдүгээр бүсийг тэргүүлж байна.
Гуравдугаар сарын 25-ны 18:00 цагт Филиппин, Монгол Улсын шигшээ баг тоглоно.




