НийгэмОнцлох

310 килограмм байгалийн чулууг улсын хилээр гаргах гэж байгаад баригдав

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн байна.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170.6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглаж гаргах гэж байжээ.

Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлжээ.

Улсын хилээр байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифын хязгаарлалттай болохыг иргэдэд анхааруулж байна.

 

Эх сурвалж: ГЕГ

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %