ДэлхийдЭдийн засаг

109 хувийн инфляцтай Аргентин улс хамгийн том мөнгөн дэвсгэртээ гүйлгээнд гаргажээ

Өмнөд Америк тивийн хоёр дахь том эдийн засагтай Аргентин улсад өчигдөр 2,000 песогийн шинэ дэвсгэрт гүйлгээнд гарсан нь өнөөдрийн байдлаар хамгийн том дэвсгэрт болжээ.

Энэ нь албан ёсны ханшаар $8.50-тай, хар захын ханшаар $4 гаруйтай тэнцэх мөнгө юм.

Аргентин улс одоо 109 хувийн инфляцаар дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Энэ оны сүүлээр 130 хувьд хүрэх тооцоо гаргасан байдаг.

“Шинэ мөнгөн дэвсгэрт нь АТМ машинуудын үйл ажиллагаа болон бэлэн мөнгөний урсгалыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм” гэж Аргентины төв банк өчигдөр гаргасан мэдэгдэлдээ тайлбарласан байна.

Тус улсын нийт гүйлгээний тал орчим хувь нь бэлнээр гүйцэтгэгддэг юм. Өмнөх хамгийн том дэвсгэрт нь 1,000 песо байжээ. Шинэ дэвсгэрт дээр Аргентины шинжлэх ухаан, анагаах ухааны салбарын нэрт зүтгэлтнүүдийн хөргийг залсан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %