Умард Солонгосын хөөргөсөн хиймэл дагуулын хэсэг нутаг дэвсгэрт нь унавал буудаж устгахаар Японы зэвсэгт хүчин бэлтгэлээ хангажээ.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун батлан хамгаалах зориулалттай анхны хиймэл дагуулаа хөөргөх тушаалыг зэвсэгт хүчнийхээ удирдлагуудад өгсөн юм.
Ингэхдээ тодорхой өдөр товлоогүй байна.
Тэгвэл Япон улсын батлан хамгаалахын сайд Ясузаку Хамада газар-агаар ангиллын PAC-3 агаарын довтолгооноос хамгаалах системийг бэлэн байдалд шилжүүлэх тушаалыг өнгөрсөн Бямба гарагт зэвсэгт хүчиндээ өгчээ.
Умард Солонгосын хиймэл дагуул болон түүнийг тээвэрлэх пуужингийн хэсэг унаж болзошгүй Окинава арлуудын орчимд дээрх зэвсгийг идэвхжүүлсэн байна.
Бас Японы эрэг орчмын тэнгисийн хөлгүүд дээр байрлуулсан SM-3 агаарын довтолгооноос хамгаалах системийг бэлэн байдалд шилжүүлжээ.
2012 болон 2016 онуудад Пёньяны дэглэм хиймэл дагуул тойрог замд хүргэх зорилготой пуужингуудын туршилтыг гүйцэтгэсэн нь хоёул Окинава арлуудын дээгүүр нисэж байсан гэнэ.
Эх сурвалж: Aljazeera


