Улс төрШуурхай

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээхээр болжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон байна.

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гишүүдээс цаасаар авчээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгажээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэх юм.

Харин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батална.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %