Хуульд өөрчлөлт оруулснаар генийн өөрчлөлттэй хүнсийг арилжааны зорилгоор үйлдвэрлэх эрх Англид нээгджээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үр тариа, хүнсний ногооны ургацыг сайжруулах шаардлагаар ийм арга технологийг ашиглах хэрэгцээ бий болж байгааг хуулийг санаачлагчид тайлбарласан байна.
Тухайн организмын тодорхой нэг шинж чанарыг сайжруулахын тулд ДНХ-ийг нь өөрчлөх арга хэрэглэдэг.
Энэ удаа зөвхөн генийн өөрчлөлттэй ургамал тариалахыг хуулиар зөвшөөрч байна. Цаашдаа генийн өөрчлөлттэй амьтны ферм ажиллуулахыг зөвшөөрөх үүд бас нээгдэж байгаа ажээ. Гэхдээ ингэхийн тулд парламентаар батлуулах ёстой.
Хуулийн үйлчлэх хүрээ зөвхөн Англи бөгөөд Шотланд, Уэльс, Умард Ирландад одоогоор зөвшөөрөөгүй байна.
“Хуулийн өөрчлөлтөөр бид лабораторид боловсруулсан үржүүлгийн нарийн технологийг тариалангийн талбайд нэвтрүүлж, ургацын гарцыг дээшлүүлэх боломжтой болж байна” гэж Их Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх, профессор Гидеон Хендерсон тайлбарлажээ.
Дараах графикт генийн өөрчлөлттэй ургамал тариалах зохицуулалт дэлхийн хэмжээнд ямар байгааг харуулж байна. Өнгө тодрох тусам хязгаарлалт нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: BBC


