Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хилээр нэвтрүүлээгүй гадаадын иргэнтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрээр “Иргэнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хаашаа явсан талаарх мэдээллийг нь өгөх боломжгүй нууцалсан. Монгол улс дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй. Тухайн иргэний тухайд хүмүүнлэг гэрээ конвенц зөрчсөн үйлдэл байхгүй. Шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байгаад өнөөдөр буцаасан. Өөр улс руу явах хүсэлтийг нь харгалзаад НҮБ-ын харьяа байгууллага руу хандсан. Мэдээж ОХУ болон Казахстан руу буцаагүй” гэв.


