Төрийн албан хаагч нийгэмдээ үлгэр жишээ байхад чиглэсэн ёс зүйн дүрмийг шинэчилнэ

2023-03-01 284 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хурлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх талаар хэлэлцжээ.

Энэ талаар Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
– Төрийн албан хаагч нь нийгэмд цаашлаад ард иргэдэд үзүүлэх нөлөө нь их, үүрэг нь ч тийм. Төрийн мэдээлэлд ойрхон ажилладаг гэдэг утгаараа мэдээлэлтэй, үлгэр жишээ байх ёстой.

Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй дүрэм журмыг ягштал баримталдаг байх нь зүйн хэрэг. Наад зах нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ зөрчихгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, нийслэлд болон орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллагын ажилтнууд хог хаягдлаас эхлээд нийгэмд үзүүлж буй соён гэгээрлийн ажилд манлайлах гэх мэт төрийн албан хаагчид энгийн хэр нь зайлшгүй баримтлах зүйлсийг ёс зүйн дүрэмд тусгахаар болсон.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`