Хээрийн түймрийн улмаас 86,000 га талбай шатжээ

2023-02-27 271 0

Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн зүгт 70 км зайд Хайрхан багийн Лүнгийн рашаан гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 25-ны 15:48 цагт хүлээн авсан байна.

Түймрийг хоёрдугаар сарын 26-ны 01:35 цагт цурамд оруулсан бөгөөд тухайн өдрийн байдлаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Түймэрт урьдчилсан байдлаар 86,000 га талбай шатжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`