УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би Тавантолгой, Гашуунсухайт хаана байдгийг ч мэдэхгүй

2022-12-13 281 0

ТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлах хэвлэлийн хурал хийж байна. Уг хурлаар 17 хүний нэрийг эхний ээлжинд зарлалаа.

Тодруулбал,

1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга

2. УИХ-ын гишүүн асан З.Энхболд

3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир

4. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

5. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

6.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

7.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

8.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

9. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

11. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

12. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа

13. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр

14. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд

15.ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан  Б.Ганхуяг

16. Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат

17. УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын нэрийг зарласан. 

Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Нүүрсний бүлэглэлд миний нэрийг оруулдаг нь сонин л юм. Анх удаагаа л сонсож байна. Хэвлэлийн хурлыг үзэж амжсангүй. Залгаж, тодруулж асууя даа. Би нүүрсний хэрэгт огт хамаагүй. Би нүүрс зөөдөг Тавантолгой, Гашуунсухайт гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Тэр ямар газар, юу хийдгийг ч мэдэхгүй. Миний үүсгэн байгуулсан болон хувьцаа эзэмшдэг компаниуд маань нүүрс зөөдөггүй. Харин нүүрсний хувийн компаниудад шатахуун нийлүүлдэг байсан байж болзошгүй” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`