УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД: БИ ТАВАНТОЛГОЙГООС ХҮРЗ Ч НҮҮРС АВААГҮЙ

2022-12-13 268 0

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлах хэвлэлийн хурал хийж байна. Уг хурлаар 17 хүний нэрийг эхний ээлжинд зарлалаа.

Хууль хяналтын байгууллагаас зарласан 17 хүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байгаа юм.

        Бид энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс тодрууллаа.

Тэрбээр “Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг хараад гайхаад сууж байна. Ямар учиртай миний нэрийг оруулж ирснийг ойлгохгүй нь. Тавантолгойгоос би хүрз нүүрс ч аваагүй. Миний хувьцаа эзэмшдэг болон үүсгэн байгуулсан компани нүүрсний бизнес хийддэггүй. Би эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгээр яваад, ойрдоо ажил руу очиж чадахгүй байгаа. Надад намаас ч хууль хяналтын байгууллагаас ч мэдэгдсэн зүйл алга. Учир нь олдох байлгүй дээ” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`