Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа билээ.
Эдгээрийн дунд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын Д.Эрдэнэбилэг багтсан бөгөөд түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдан хорьж, зургаадугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан байдаг.
Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банк Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө бүрэн барагдуулж дуусжээ.
Сануулахад, Д.Эрдэнэбилэгийг саатуулснаас нэг өдрийн дараа Худалдаа хөгжлийн банкны зүгээс Хөгжлийн банкнаас авсан зээл болох 192.6 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа мэдэгдсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар, Хөгжлийн банкны чанаргүй зээл болох 1,3 их наяд төгрөгөөс 500 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна.


