Энэ оны тавдугаар сард 1,164 зээлдэгчид 119.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүний 44.4% буюу 572 зээлдэгчид хөтөлбөрийн эх үүсвэрээс зээл олгосон байна.
Ипотекийн зээлээр борлуулсан орон сууцны 85.7 хувийг 80 хүртэлх ам метр талбайтай байр бүрдүүлж байгааг Монголбанк судалгаандаа дурджээ.

Хөтөлбөрийн хүрээнд олгосон нийт орон сууцны 77.5 хувийг 2011 оноос хойш барьсан орон сууцнууд бүрдүүлж байгаа ба нийт зээлийн 82.6 хувийг эзэлж байна.

Нийт зээлд хамрагдсан иргэдийн 69.8 хувийнх нь өрхийн орлого 2.5 сая хүртэлх төгрөг байна.


