Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Зориг сангаас Улаанбаатар, Денвер хотуудын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т Монгол Улсаас ахлах ангийн 16 сурагч хамрагдаж байгаа. Харин АНУ-ын Денвер хотоос ахлах ангийн таван сурагч зургадугаар сарын 16-29-ний хооронд Улаанбаатар хотод зочилж, хөтөлбөрт хамрагдаж буй. Мөн хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явна.
Эх сурвалж:НИТХ


