A cool нэрээр олонд танигдсан дуучин Б.Анхбаяр хошууч цол авч, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа “Соёмбо” чуулгын даргаар ажиллаж буй.
Урлагийн хүн хошууч цол хүртэж, энэ албан тушаалд томилогдон ажиллаж буй нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.
Тэгвэл тэрбээр цахим хуудсандаа “Ярилцлага өгч, тайлбар тавьж, гоншигонож суух зав алга. Яасан ч хүний сайн мууд дуртай нөхөд вэ, тэрний оронд аав, ээж гэр бүлээ, өвдөж зовсон ахан дүүстээ санаа тавьцгаая. Зүгээр л өөр өөрийн урд байгаа ажил хөдөлмөрөө сайн хийцгээе.
Би хийж байгаа ажлаараа хариулт өгье. Завгүй, ажил их байна” хэмээн бичжээ.
“Соёмбо” чуулга нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй урлагийн байгууллага юм.
.jpg)


