Б.Энхбаяр: Жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгалд оруулахад ХОЁР тэрбум төгрөг зарцуулдаг.

2022-06-20 189 0

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр /2022.06.19/ Гэрийн тэжээвэр амьтны хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаараа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Гэрийн тэжээвэр амьтны хуулийн асуудал амьтны ч, хүний ч эрхийн асуудал. Учир нь УБ хот 250-300 мянган эзэнгүй нохой, мууртай болж, жилдээ 100 мянгыг устгахад 2 тэрбумыг зарцуулдаг. Хүн, хүүхдэд аюултай арга хэлбэрээр буудаж устгадаг, хөрсөнд булдагаас хөрсний бохирдол, халдварт өвчиний гол шалтгаан болсон. Жилдээ 2500-3000 хүн, хүүхэд нохойд хазуулж эмчилгээнд нь нэг хүнд 250 мянган төгрөг зарцуулдаг гээд нийгмийн тулгамдсан асуудал нэгэнт болжээ. Хүний нийгэмд бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй. Мөнгөгүйгээр авч болдог зүйл бий. Тэр нь хайр. Амьтныг хайрлах, хүн хүнээ хайрлах хайрыг түгээх гэж би энэ хуулийн санаачлагчаар оролцож байгаа. Хуулийн төсөл, гадна дотны судалгаа гээд сүүлийн нэг жил цаг наргүй ажилласан “Азтай савар”-ынхан, Ажлын албаны залуустаа баярлалаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`