
Усанд живсэн иргэнд 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулжээ. Иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
ОБЕГ-ын аврах ангийн дэслэгч Х.Наранбаатар захирагчтай завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хар үзүүрт үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр голын усанд 50 орчим насны эрэгтэй урсаж байсныг уснаас гаргаж, арван 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулжээ.

Амралтын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсдэг. Голын усны ослын эрсдэл нэмэгддэг тул иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулав.
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ОБЕГ-ын завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.