add_action('wp_head', function(){echo '';}, 1); Украины тал Крымийг ОХУ-тай холбодог гүүрийг устгахаар заналхийлжээ

Украины тал Крымийг ОХУ-тай холбодог гүүрийг устгахаар заналхийлжээ

2022-06-18 146 0

Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог Керчийн хоолой дээр байгуулагдсан гүүрийг Украины зэвсэгт хүчин устгахаар сүрдүүлжээ.

Украины цэргийн тагнуулын газар өчигдөр уг гүүрний талаар хийсэн судалгааны бичиг баримтыг нийтэд ил болгосон байна.

Өмнөх өдөр нь Украины генерал Дмитро Марченко энэхүү гүүрийг өөрийн “номер нэг бай” хэмээн нэрлэж, шаардлагатай зэвсэгтэй болмогцоо устгах тухай мэдэгдсэн юм.

Москвагийн эрх баригчид одоо уг гүүрээр Украины өмнөд хэсэгт байлдаж буй зэвсэгт хүчнийхээ хангамжийг хүргэдэг.

18 км урт Крымийн гүүрийг 2018 онд нээж байсан ба олон тэрбумын өртгөөр боссон юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гүүрийг хамгаалахад Оросын арми анхаарлаа хандуулаад байгааг өчигдөр мэдэгджээ. Оросын батлан хамгаалах яам бас гүүрийг устгавал Киевийг бөмбөгдөхөөр Украины талыг хариу сүрдүүлсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэрвээ гүүрийг устгавал Өрнөдийн тусламжаар илгээсэн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглахгүй гэсэн ерөнхийлөгч Зеленскийн амлалт зөрчигдөх тухай ярьжээ.

Харин Киевийн эрх баригчид ОХУ-д эзлэгдсэн Крымийн хойгийг өөрийн газар нутаг гэж үзэж байгаа юм.

Энэ долоо хоногт хэлсэн үгэндээ Зеленский алдагдсан бүх газар нутгаа буцааж авахаа амлаж байв. Крымийн хойгийг 2014 онд ОХУ хүчээр өөртөө нэгтгэсэн юм.

Даваа гарагт хийсэн видео мэдэгдэлдээ Зеленский “Украины далбаа Ялта, Судак, Джанкой, Евпаторияд дахин мандах болно. Мэдээж бид Крымээ чөлөөлөх болно” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`