
БНАСАУ өчигдөр өглөө /2022.06.12/ их буугаар хэд хэдэн удаа буудлага хийсэн байна.
Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгч нар хуралдаж, БНАСАУ их буугаар буудаж, цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байгаад түгшиж буйгаа илэрхийллээ. Өмнөд Солонгос Хойд Солонгосын энэ үйлдэлд тайван боловч хатуу хариу үйлдэл үзүүлнэ гэжээ.
Сөүлийн зүгээс Пеньян зэвсэглэлийн янз бүрийн системээ сайжруулж, хөрш орныхоо аюулгүй байдалд шууд аюул учруулж байгаа явдалд түгшиж буйгаа илэрхийлж, тайван боловч хатуу хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байна.
Тэгвэл БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 8-10-нд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлын үеэр Хойд Солонгосын аюулгүй байдлын салбарт учирч болзошгүй эрсдэлийн талаар ярьж, батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхийг уриалсан билээ.
Ким Жон Ун мөн “Олон улсын тавцанд “шууд өрсөлдөөн”-ий нөхцөлд БНАСАУ “хүчний хариуд хүч” гэсэн зарчмыг баримтлах болно” гэсэн байна.
Түүнчлэн Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Украинд болсон үйл явдал давтагдах аюултай байгаад дэлхий нийтийн санаа зовниж байна” гэжээ.