Гашуунсухайтын боомтод нэгжлэг хийж, их хэмжээний валют хураан авлаа

2022-06-10 167 0

Өмнөговь аймаг Гашуунсухайтын боомт дахь Гаалийн хяналтын бүсээс олон тооны нүүрс тээврийн автомашин БНХАУ руу ямар нэг хяналтгүйгээр гарсан байна.

Дээрх хэргийн мөрөөр Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.

Энэ хүрээнд тухайн өдөр Гаалын хяналтын бүсэд ажиллаж байсан ахлах байцаагч болон хилийн цэргийн зарим алба хаагчид, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирлуудыг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Улмаар өчигдөр /2022.06.09/ гаалийн хяналтын бүс дэх оффис болон хэд хэдэн нүүрс тээврийн компанийн түр оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримт, бэлэн мөнгө, их хэмжээний валют хураан авчээ.

Дээрх валютыг тус бүсэд 2016 оноос хойш нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж ирсэн “Ин коммодс монголиа интеллижент ложист” ХХК-ийн байрнаас хураан авсан гэх бөгөөд ойролцоогоор 200 мянган ам.доллар байсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, “Ин коммодс монголиа интеллижент ложист” ХХК-ийн захирал гэх Ц.Амгалан нь Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэр бүлийн хүн ажээ.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дээрх мөнгөний эс үүсвэрийг тодруулахаар албаныхан ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`