add_action('wp_head', function(){echo '';}, 1); Шүүхээс 16 жилийн ял авсан Н.Түвшинбаярын ДАВЖ ЗААЛДАХ ЭРХИЙГ НЭЭЛТТЭЙ үлдээлээ

Шүүхээс 16 жилийн ял авсан Н.Түвшинбаярын ДАВЖ ЗААЛДАХ ЭРХИЙГ НЭЭЛТТЭЙ үлдээлээ

2022-06-09 174 0

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.06.09/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ шүүгдэгч Н.Түвшинбаярын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хохирогч Э.Энхбат агсны ар гэрт олгосон нөхөн төлбөр болох 2.7 тэрбум төгрөгийг тооцож, шүүгдэгч Н.Түвшинбаярыг ямар нэгэн хэлбэрээр дахин нөхөн төлбөр өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Харин хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгч Н.Түвшинбаяраас нөхөн төлбөр авах шаардлагатай бол нотлох баримтаа цуглуулан, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг хэллээ.

Тэгвэл шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноохдоо түүний давж заалдах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Түвшинбаяр шүүхийн тогтоол гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хандах эрхтэй болж байна.

Энэ талаар шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч “Н.Түвшинбаяр гэм буруутай эсэх дээрээ анхнаасаа маргаагүй. Хүлээн зөвшөөрдөг. Одоо зөв бурууг ярих эрт байна. Шүүх тогтоолоо гаргасны дараа танилцаж, давж заалдах эсэхээ шийднэ” гэх тайлбарыг өгсөн билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`