Вера Брежнева ОХУ-д БАЯРТАЙ гэж хэллээ

2022-06-07 135 0

Украины ВИА Гра хамтлагийн дуучин асан Вера Брежнева ОХУ-д дахиж хэзээ ч тоглолт хийхгүй гэж шийдсэнийг дуучны PR-менежер Анастасия Драпеко зарлалаа.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд нэвтэрснээс хойш Вера ОХУ-д уран бүтээл туурвиж байсан украин дуучдын нэгэн адил дайныг эсэргүүцэн, гуравдугаар сард Оросоос гарч явсан.

Түүнийг гарсны дараа оросууд зар сурталчилгааны гэрээнүүдийг нь цуцалж, концерт тоглолтыг нь цуцалсан билээ.

 

Одоо Вера Брежнева нөхөр болох хөгжмийн зохиолч Константин Меладзе, охин Сара нарын хамт Италид амьдарч байгаа. Гэхдээ ихэнх цагаа Польшид Украины дүрвэгчдэд туслан өнгөрөөж байгаа юм.

ВИА Гра хамтлаг 2000 оноос хойш гишүүдээ солин, уран бүтээлээ туурвиж байсан ч хамтлагийн менежер Константин Меладзе хамтлагийг бүр мөсөн хааснаа саяхан зарласан.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`