Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг ирэх Даваа гарагаас эхлүүлнэ

2022-06-04 215 0

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн.

Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас дараах гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг уламжлал ёсоор эхлүүлэх юм. Үүнд:

зураг

 

зураг

 

зураг

 

 

 

Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг  хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна гэж нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

`