НийгэмОнцлох

“Эмээлт дэх хятад эзэнтэй компанийн агуулахаас хар тамхи олдоогүй”

Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хийсэн хяналт шалгалт хийх явцад хятад эзэнтэй нэгэн үйлдвэр дотор хар тамхины төрлийн ургамал тариалж болзошгүй гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2022.06.04/ цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, иргэд болоод сэтгүүлчдэд өгсөн эх сурвалжийн мэдээллээр агуулахын үүдний хэсэгт ногоон модлог ургамал тариалсан, үүнийгээ юмаар нууж халхалсан гэж мэдээлсэн аж.

Энэ мэдээллийн дагуу СХД-ийн цагдаагийн нэгдүгээр бие бүрэлдэхүүн хэргийн газар очиж нэгжлэг хийсэн юм. Гэвч ямар нэг зүйл олсонгүй гэж мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %